8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 32 автомашины шил хагарчээ

2021-03-29 11:30:00

Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт 03.26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурга болжээ.

Шуурганы улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн байна.

Мөн 32 автомашины шил хагарчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment