8o
Улаанбаатар хот
mobile menu

Мананцар үүсгэгч машинаар Энхтайваны өргөн чөлөө, Бага тойрууд халдваргүйтгэл хийж байна

2021-03-30 09:00:00

Улаанбаатар хотод халдварын голомт эрс ихсэж байгаатай холбоотойгоор Захирагчийн ажлын албанаас тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй  автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 

Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянгол дүүргийн Голден парк зэрэг байршлуудад халдваргүйтгэл хийж байна.

Маргаашаас үргэлжлүүлэн халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд ариутгал хийхээр төлөвлөсөн гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment