2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-нд говийн бүсийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.