8o
Улаанбаатар хот
mobile menu

Соёлч нийгмийн соёлгүй жолооч нар

2016-04-02 10:52:00

Уншигч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргээд ухаарал хайрлаж, бодрол нэмэх бяцхан өгүүллэгийг хүргэж байна. Та соёлтой жолооч мөн үү? Хэрвээ танд доорх дутагдлуудаас байдаг бол алдаагаа засаарай. Ногоон дэлхий, хоггүй хотыг хамтдаа бүтээцгээе.

Нарны илч бага багаар наашлах энэ үед Нийслэлийн гудамжны хөл хөдөлгөөн ихэсч, урин дулааны ус шалбааг нэмэгдэнэ. Толигор гялгар Нийслэлийн төв гудамжнаас илүү гэр хорооллын уул руу мацах замын бартаа, шалбааг далай мэт ихэднэ. Харин энэ үед хоёр хөлөөрөө унаа хийн алхах явган нэгний  гол дайсан бол соёлч нийгмийн соёлгүй жолооч нар. Цатгалан нь өлсгөлөнгийнхөө зовлонг мэддэггүй гэдэгчлэн машинтай нь явганыгаа бөөрөлхөж хажуугаар нь хар хурдаараа давхин өнгөрөхдөө төмөр хүлгийнхээ дөрвөн дугуйг эрчлүүлэн хурдалж газар хургасан их шалбаагыг, цэмцгэр хувцас руу нь цацчихаад  инээд алдан тохуурхан цааш хурдлах жолоочийг их хотын соёлтой жолооч гэх үү. Машиныхаа хурдыг шалгаа юу?  Явган нэгнийгээ тохуурхаа юу?

Өөрөө ч танихгүй жолоочид өстөн мэт үзэгдэж хувцасаа халтайлгасан хэн нэгэн ганц л удаа таарсан тэр жолоочийн ардаас  ерөөл урсгаж , мишээл тодруулахгүй нь лавтай.  Соёлтой нийгмийн соёлгүй жолооч нар олширсоор...

Машины цонхоор хогоо хаядаг жолооч, зорчигчид

Уулын цаанаас мишээх алтан нартай уралдан үүр цүүрийн цагаар шүүр, барин  гарах их хотыг цэвэрлэгч шар хантаазтангуудын их хөдөлмөрийг үнэгүйдүүлэгч нь бас л жолооч, зорчигчид.

Хөлсөө дуслуулж цэвэрлэсэн алаг дарам газар төмөр хүлгийн жолооч түр дайран өнгөрөхдөө цонхныхоо шилийг нээж хогоо гаргаж шидчихээд цааш хурдалдаг хүмүүс улам л олон болсоор. Өөрийнхөө машиныг хогийн сав биш гэж үздэг хэрнээ өргөн дэлхийгээ тэд үнсний сав болгосоор л .

Эхээс мэндэлж, хөрсөнд шингэх эх дэлхий амьтай бид чинь эргээд угтахад буцах газар минь энэ л дэлхий шүү дээ.

Хүмүүн таныг гурван үеэрээ хөрсөнд шингэчихээд байхад  хаясан хог тань шингэж чадахгүй тарчилсаар л байх болно.Нийслэл хотод хаясан хогийг шар хантаазтангууд цэвэрлэж болох ч . Хөдөө тал руу хөтөлсөн замын хажуу дахь хог эх дэлхийнхээ үзэмжийг дарж хөглөрсөөр л байх болно. Оюун ухаант хүмүүс минь эх дэлхийгээ хайрлаж одооноос эхлээд соёлч нийгмийг хамтдаа бүтээцгээе

            

                                             

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tumur
Untei mashin unegui mashin gej ih yarih yam.Manai uls molkoni laaz ch hiij chadahgui bgaa shuu.Busadin hiisen yamig goochloh hereggui untei mashin unsanaaraa gaihuulj bgaa bol bas l tsel nogoonooroo hun boloh yagaa ch ugui l bna gesen ug dee
2016/04/03 103.17.108.42
irgen
unetei mashin unasan ch buduuleg humuus zunduu l baidag
2016/04/03 103.17.108.42
ЦОНХООРОО ХОГЬ ХАЯДАГ ЖОЛООЧ НАР МАЛ ЮМ АА ХЭД ХОНОГЫН ӨМНӨ НАРНЫ ЗАМ ДЭЭР ХАР ОНГОТЭЙ АМБАСЫН ҮЕИЙН КРОВУН ХОГИО ХАЯАД БАЙХ ЮМ ДУУТ ДОХИО ӨГСӨН ЧИНЬ ӨӨДӨӨС ХЭРЭЛДЭЭД БАЙГАА МАА ИЧИЖ ҮХЭЭСЭЭ БУЗРУУД МИНЬ ХОЛ ЗАЙЛ НААД СЭГЭЭ АВААД ТИЙМ УНААТАЙ ЮМНУУД УНААН
2016/04/03 103.17.108.42