8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрлэн сумын малчдад улсын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

2021-04-01 12:00:00

Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улсын аюулгүйн нөөцөөс түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглалтын нөлөөлөлд өртөж болзошгүй Хэрлэн сумын 1,2,3,5 дугаар багийн зөвшөөрөгдсөн бүсэд мал малладаг нийт 82 өрхөд тус бүр 30-н боодол өвсөөр дэмжлэг үзүүллээ.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн малчидтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, цаашид ч аймгийн төвийн малчин өрхөө дэмжиж, өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, хадлан бэлтгэх газрыг шийдэх, худаг ус, цахилгаанд холбож өгөх ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл