8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ

2021-04-01 12:54:49

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийн 117 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Мөнххустай зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл