8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүүлийн 24 цагт 486 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-04-02 11:40:17

ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 11876 сорьцонд шинжилгээ хийхэд 486 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9327 боллоо.

Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5216 болсон сайхан мэдээтэй байна. Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 484 нь дотоодын халдвар байна. Ингээд нийт дотоодын халдварын тоо 8788 болж байна. Хоёр нь эмнэлгээс шалтгаалах  халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод шинээр 391 тохиолдол батлагдаж, нийслэлийн өвчлөл 7657 боллоо. Харин аймаг орон нутагт сүүлийн 24 цагт 93 шинэ тохиолдол батлагдлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрүүл хүн
1. Иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх 2. Төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийг нээлттэй, тодорхой болгох
2021/04/02 103.111.68.3