8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрөнд идэгдсэн Монгол

2016-04-02 13:22:00

“Өргүй бол баян өвчингүй бол жаргал” гэдэг эртний сайхан үг энэ цаг үед өөрчлөгджээ.  Өр тавихгүй бол өөдлөн амьдарна аа гэсэн утга бүхий энэ үг харин ч эсрэгээрээ өөрчлөгдөж  өр тавьдаггүй зээл аваагүй хүн бол амьдралдаа зоримог шийдвэр гаргадаггүй, аймхай нэгэн гэж ад үзэгдэх болжээ. Тийм ч учраас өдөр ирэх бүр өр тавигсдын тоо эгнээгээ өргөжүүлэн тэлсээр. Өрөндөө баригдсан Монголчууд аалзны тор мэт хөвөрсөөр. Банкны өр, ажлын өр, дэлгүүрийн өр. Сур сур бас дахин сур гэдэгчлэн өр өр бас дахин өр.

Гэдэс нь өлсөж гачигдсан иргэд идэх хоол, өлсөх гэдсээ цатгахын тулд ломбард нэртэй дэлгүүр лүү байдгаа барьж өр тавьсаар.  Дэлгүүрийн эзний цагаан дэвтэр дээрх өр үүсгэгчдийн нэрсийн жагсаал өссөөр. 100 грамм давс, 100 грамм элсэн чихэр 100 грамм будаа...

 Хиллэж авах хэмжээний чадвар иргэдэд үгүй болж хэмнэлт хэмээх горимонд амьдрал нь шилжжээ.

“Эдийн засгийн хямрал” гэх үг иргэдийн амьдралд бодитойгоор нөлөөлж хөдөө хотгүй л өрөндөө баригдаж туйлдсан иргэдэд туслах ганц ачтан гэвэл “Банк” нэртэй баг зүүсэн чөтгөр. Туйлдаж ядарч тусламж нэхсэн хүмүүст зээл нэрээр гараа сунгавч “ Өнөөдөр чамд туславч эргүүлээд чамаас ихийг нэхэж дэгээнд оруулна” гэсэн утга бүхий үг өгсөний араас нэхэгдсээр.

Хаврын зуданд туйлдсан үхэр мэт Монгол хэзээ тэвээргээ авч налгар цаг ирэх бол? Өөдлөн дэвжих Монгол маань өргүй сайхан амьдарч, өнөөдрийн бараан өнгө хэзээ цагаанаар сүлэгдэх бол?  

   Б.Мөнхдалай

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tatbariin huuli bolio banknii huu deer m tatbariin sariin 10% ene bol ardchilsan namiin irgeddee barij baigaa beleg hogiin savnuud
2016/04/03 103.17.108.42
Зочин
Цатгалан Зи Эбэ өлсгөлөн хүний зовлонг үл ойлгоноо
2016/04/02 103.17.108.42