8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгаарлан ажиглах байранд 3794 иргэн байна

2021-04-06 11:38:55

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 99 тусгаарлан ажиглах байранд нийт 3794 иргэн байна. Үүнээс нийслэлд 25 тусгаарлан ажиглах байранд 2382 иргэн, орон нутагт 66 тусгаарлан ажиглах байранд 1412 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 314 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Түүнчлэн тусгаарлах байрны хүрэлцээ муу учраас өөрийгөө гэртээ тусгаарлах боломжтой, биеийн байдал хөнгөн иргэдийг гэрт тусгаарлаж байгаа бөгөөд ажиглалт явуулж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл