Засгийн газрын "Сайн малчин" хөтөлбөр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн банкинд 4208 малчин 14 тэрбум 487.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.Тэгвэл Төрийн банк өнгөрсөн сарын 31-ний өдрийн эцсийн байдлаар 2264 малчинд 7 тэрбум 504.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон байна.