8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ: Энэ сарын 10-наас хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал яригдаж байна

2021-04-07 14:06:04

Засгийн газрын ээлжит хуралдаж байна. Хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Өчигдрийн ЭМЯ-ны мэдээллээр халдвар авсан хүний тоо 831-д хүрч, нэг хүн нас барсан, нийт батлагдагсан тохиолдол 11651 хүрсэн нь халдварын тархалт мянга давахад тулсан байгааг мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс өнөөдрийн хуралдаанд халдварын тархалтыг хумхи асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тухайлбал, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хориог тогтоох эсэх асуудал яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Одоогоор эцэслэгдээгүй холбогдох албаныхны байр суурийг сонсож байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл