8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаа, хөгжлийн банк нь НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Монгол дахь үндэсний итгэмжлэгдсэн байгууллага боллоо

2021-04-07 15:08:15

Уур амьсгалын ногоон сан нь хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд хөрөнгө оруулах, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилготой дэлхийн хамгийн том сан юм. Худалдаа, хөгжлийн банк нь 2020 онд зохион байгуулагдсан Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус Сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсон юм. Ингэснээр ХХБ нь нэг удаадаа 50-250 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг тогтвортой, ногоон хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт олгох боломжтой болж байна.

Улмаар Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэлийн гэрээг үзэглэснийг угтаж хоёр талын цахим уулзалтыг зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа солилцов.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “Худалдаа, хөгжлийн банк нь сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийг дэмжигч тэргүүний банк байж ирсэн. Энэ хугацаанд бага орлоготой орноос дундаж орлоготой, уул уурхайн томоохон тоглогч орон болох хүртэл банкны зүгээс бодит хувь нэмрээ оруулж томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Харин ирэх 30 жилийн хугацаанд Монгол Улсын тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр тэргүүлэх банк байх болно” гэдгийг тэмдэглэлээ.

ХХБ нь бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон салбартаа тэргүүлэгч томоохон бизнесүүдэд олгох замаар Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжиж, үр хүүхэд, хойч үеийнхээ гэрэлтэй ирээдүйн төлөө тууштай ажилласаар байх болно. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн.
Машиныг услах хэрэгтэй юм.
2021/04/07 192.82.74.214