8o
Улаанбаатар хот
mobile menu

Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

2021-04-08 09:18:14

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас 25 удаа шар өвсний түймэр гарч, нийт 19.1 га талбай гал түймэрт өртсөн байна. Эдгээр дуудлагад Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний 16:39 цагт  “Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Оргил” хотхоны далангийн задгайд шар өвс шатаж байна” гэсэн дуудлага ирсэн юм. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах  14 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн 0.3 га газар шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж. бүрэн унтраасан байна.

Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын улиралд иргэдийг  ногоон бүсэд зорчих, ил гал гаргах зэрэг гал түймэр гарч болзошгүй үйлдлийг хязгаарласан байдаг. Амралтын өдрүүдэд иргэд ногоон бүсэд хэсэг бүлгээрээ явган алхалт зохион байгуулж, гэр бүлээрээ аялж, зугаалж байна. Энэ нь эрүүл мэнд, дархлааг дэмжих сайн талтай хэдий ч иргэд энэ үеэр галын аюулгүй байдлаа хангах нь чухал юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл