8o
Улаанбаатар хот
mobile menu

БЗД-ийн хэмжээнд өнөөдөр вакцинжуулалт ЯВАГДАХГҮЙ

2021-04-09 09:02:03

Дөрөвдүгээр сарын 9-н буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг долоон цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр болжээ. Тухайлбал,

  • АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • 30, 92, 133, 87-р сургуулиудад зөвхөн гуравдугаар сарын 12-ны өдөр "СИНОВАК" фирмийн вакциныг хийлгэсэн Баялаг ундраа худалдааны төвийн 300, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1000, Худалдаа үйлчилгээний салбарын 1000 гаруй иргэнд дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэнэ.

Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх ажил явагдана. 

Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44, 14, 84, 21, 102-р сургууль Фэмили медикал эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөжээ.

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс "Ковид-19" цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна.

Задалж үзвэл өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8000 иргэнийг дархлаажуулдаг байгаа юм. Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл