8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэргийн алба хаагчид хүний амь хөнөөгөөд, зугтсан ноцтой хэрэг гарлаа

2021-04-09 09:08:53

Говь-Алтай аймгийн Алтай сум хилийн цэргийн 0214-р ангийн 4-р заставд харуулын дарга, 34 настай М-ийг АКМмаркийн галт зэвсгээр цээжин тус газарт 3 удаа буудаж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Хэргийн газрын шалгалтаар тус 0214-р ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух 19 настай Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багт суух 19 настай М нар харуулын даргаа буудаж хөнөөсөн байна. Улмаар хэрэг үйлдсэн цэргүүд АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авч, цэнхэр өнгийн Хурд нэртэйулсын дугааргүй мотоциклтой зугтаасан бөгөөд хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ОБЕГ-ын Хангалтын хэлтсийн дарга хурандаа Баярсайхан Өмнөговь аймгийн ОБГ-ын даргаар ажиллаж байхдаа 3-5 алба хаагчдын эрх чөлөөнд халдаж сагсчин Баяраа гэх залууг хэмх зодож эрүүл мэндээр хохироосон.
2021/04/09 59.153.114.113
Зочин
19 настай залуусын үйлдэл, харгислалыг хайцаалж байгаа юм бишээ, Гэхдээ төрийн цэргийн байгууллагуудын дарга нарын өдөр тутмын үйлдэл шүүдээ. Жишээ нь: ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Чүлтэмсүрэн
2021/04/09 59.153.114.113