8o
Улаанбаатар хот
mobile menu

Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно

2021-04-09 09:51:43

Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно.

Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаар мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж буй юм.

Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-ыг 20,000,000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас, и барим апп, 115 дугаарт хүлээн авна.

Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:

  1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
  2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
  3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
  4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
  5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
  6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл