8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар өвсөө шатааж байсан зөрчлүүдийг илрүүлж, аюулгүй болголоо

2021-04-09 09:53:02

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн алба хаагчид ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

Эргүүлээр ажиллахдаа шар өвсөө шатааж, гал түймэр гарах эрсдэлтэй байсан 3 зөрчлийг илрүүлж, аюулгүй болгосон байна.

Мөн аялал зугаалгаар явж байсан 18 иргэн, 5 автомашиныг буцааж, ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх, хүн олноор цугларсан газруудад аялал зугаалга хийхгүй, зорчихгүй байх, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажиллалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл