8o
Улаанбаатар хот
mobile menu

Оймс хөлөндөө толгой мөрөндөө байгаасай

2016-04-02 14:18:00

Оймсны асуудал сошиал ертөнцөөр тархсаар. Сонгууль дөхөөд хүмүүсийн солиорол газар авч байна гэж үзэх нэгэн байвч, үг хэлэх эрх чөлөө бидэнд бий, залуусаа төлөөлж дугарч чадлаа дэмжиж байна гэх зэрэг эерэг үг Дарханы АН-ын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатарыг хурцалсаар. Сонгуулийн шоу ойртож байгаа энэ үед олны анхаарлыг татахын тулд этгээд ганц үйлдэл хийхэд л хангалттай. Нэг үйлдлээр олон нийтийн дайсан ч болно, түмэн олны баатар ч болно. Гагцхүү төрийн түшээдийн гаргаж байгаа гаж үйлдэл түмэн олны ундууцлыг хүргэж эгдүүцлийг төрүүлсээр. Төрийн ордныг гэр шигээ үзэж гишүүд эхнэр нөхөр адил хэрүүл хийж нэгэн рүүгээ салаавч гаргах нь энүүхэнд. Томчуудын соёл түмний нүдэн дээр илхэн.Цэнхэр дэлгэцээр хойч үедээ салаавч гаргаж сургамж хайрлаж хэр соёлтой гэдгээ хэмжүүлсээр. Бүр сүүлдээ Монгол орон нь багадаад өөрсдийн соёлын байдлаа гадаадуудын өмнө оймсоор  харууллаа. Л.Наранбаатарын оймсыг харсан УИХ-ын дарга З.Энхболд гаднаа мэлтийсэн ч дотроо эгдүүцэж зангараг зууж эдийн засгийн форумын үеэр “Ийм өвчтэй хүмүүс бас ордог юм уу, энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг юм шдээ” гэж өөрийгөө авч үлдэх аядсан нь бүр ч олны анхаарлыг татчихлаа. Яагаад оймс шидэх болсон шалтгааныг Л.Наранбаатараас асуухад:  

 “Энэ хүмүүс сүүлийн 20 гаруй жил Монголын төрд байна. Монголын ард түмнийг сайн сайхан амьдруулна гэдэг ч өөдөлсөн юм алга. Ийм ялзарсан улс төрчдийг ард түмэн хуучирсан оймс шиг солих цаг болсон” тайлбарлажээ. Гутлаа харин яагаад шидээгүй вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Энэ гутлыг манай эхнэр эр цэргийн баяраар бэлэглэсэн  Тийм үнэ цэнэтэй бэлгийг ийм хүн рүү шидэхгүй гэсэн хариултыг өгчээ. Оймс шидсэн, шидүүлсэн аль аль төрийн сэнтийд залрагсдын ёс суртахууныг харуулаад амжлаа.  Оймс хөлөндөө толгой мөрөндөө байгаасай

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганаа
Их хурлын даргын зангараг эр хүний тэвчээргүй хүүхэн шиг шалчиганаж олон юм чалчаад. Энхболд ч арчаагүй эр юм даа.
2016/04/05 103.17.108.42
Зочин
Авгайгаараа гутлаа авахуулж байдаг хүн юу л бүтээв гэж
2016/04/04 103.17.108.42
songuuliin surtchilgaa ard tumend hairtai bolj jujigleh argaaa oloh gej yadarsan um uud
2016/04/03 103.17.108.42
Зочин
Толгой нь мөрөндөө биш хөлдөө орсон болохоор нь оймс өгсөн юм байлгүй дээ. Худлаа яриад байгаа дарга нартай зодолдвол хэрэгт орно. Иймэрхүү маягаар эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр яахав дээ
2016/04/03 103.17.108.42
Songuuli 2016
Umnu n bi songuuliig sonirhdogui bailaa nadad ymar hamaatai gej bodood l yvj genet neg udur l ene hogiin hulgaichuud minii hooliig tatbariin huuliar shuud bulaaj avdag bolson bn. Ene songuulid urgedee idvehtei oroltsoj ene hogiin hulgaich ardchilsan namii
2016/04/03 103.17.108.42
Bid nar ulsuj bn
Biznes hiij bga hun bur tatbariin huuliin daramtand orj bn shineet ajiliin bair bii bolgoh huvi hun company bhgui yum hiibel tatbart ugui bol shorond
2016/04/03 103.17.108.42
Tatbariin huuliar yum hiij bgaa huniig shuud boimloh huuli buh irgediig zombii bolgoh ardchiliin sanaa
2016/04/03 103.17.108.42
Zuv ug
Nam mam n yah ve tatbariin huuli chin ardiig suhruulj bn haana ymar uls buh irgedee tatbariin urtui daramtand oruulj bdgiig heleech bi olon jil ardchiliig demjij busdaas hamgaalj yvsan getel minii ideh ayaga hooliin taliig shuud huuliar bulaaj bn bi hezee
2016/04/03 103.17.108.42
Наранбаатар гэж үнэхээр гаж гэмээр донтой нөхөр шиг байгаа юм. Би ойлгохдоо Хаянхярваагийн заавараар явдаг нөхөр гэж ойлгодог. Хэлсэн үг хийсэн үйлдэл нь хоорондоо ойрхон шүү. Тагнуул тавьсан юм бол уу. Юун АН- ын дарга вэ...
2016/04/02 103.17.108.42
иргэн
гадаадынхан монголыг үнэлээд дүгнэчихсэн. монголд бас худалчдын эсрэг эх орноо гэсэн сэтгэлтэн байдгыг харсан байхаа.
2016/04/02 103.17.108.42
зочин
Гадаад Монголын талаар юу ч бодсон ямар хамаатай. Манай өрийн хэмжээг хараад бодох зүйлээ аль хэдийн боддогоо бодоод ард олны үгүйрлийг хардаггаа харсан.
2016/04/02 103.17.108.42
зочин
НАРАНБААТАР - МУЖИК
2016/04/02 103.17.108.42
dargiig mini oimsoor tsohiod unagachih vii dee
2016/04/02 103.17.108.42
naraa
olgoi hagarawch togoondoo gdgiin shdee
2016/04/02 103.17.108.42
Тийм шүү томчуудын шоу одоо хэрээс хэтэрлээ. Ард түмэн ямар тоглоом юм уу Наранбаатар сенсаци дэгдээж байгаад л алга болно . Гадаадуудын өмнө Монголын талаар л буруу ойлголттой болно. Олгой хагаравч толгойндоо гэж нэг үг байдаг даа
2016/04/02 103.17.108.42
Гарчиг нь таалагдаж байна. Харин дотор нь юу ч алга . Мөнхдалай Мөнхбалай байна.
2016/04/02 103.17.108.42