8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлын байр дэмжих зээлд 5,525 зээлдэгч хамрагджээ

2021-04-09 11:40:00

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Эрүүл мэндээ хамгаалах ажлын хүрээнд

 -2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлд 36 мянга 412, орон нутагт 50 мянга 371 иргэнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

- 2021 оны 04 дүгээр сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3,794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байна.

Эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд

- Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4,357 иргэнд олгоод байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгч, үүнээс 1,101 аж ахуйн нэгж, 354 иргэнд олгосон. 2,547 зээлдэгч 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл