8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн гадна талбай нээлттэй

2021-04-12 14:00:00

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдүүд тоглох, оршин суугчид салхилах боломжийг бүрдүүлжээ. Тэрбээр “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” аяны хүрээнд 2021.04.01-06.01 өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдийг тоглох, хүүхэд залуучууд, оршин суугчдыг салхилах боломжийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад уриалга хүргүүлсэн юм.

Уг уриалгад БГД-ийн бүх сургууль, цэцэрлэг нэгдэж, байгууллагын эзэмшлийн тоглоомын талбайд бага насны хүүхдүүд тоглох, салхилах боломжийг бүрдүүлж, тоглоомын талбайд тоглох түр журам гаргасан байна. Мөн бүх сургууль, цэцэрлэгийн гадна талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийгдэж байгаа аж. 

Иймд, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эцэг эхчүүд ЕБС, цэцэрлэгийн захиргаанаас гаргасан түр журмыг дагаж мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл