3-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, 4,5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4,5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээ
2016-04-03 10:48:00