8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 177 боллоо

2021-04-19 09:13:56

Ховд аймагт  “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 17-оор нэмэгдсэний 9 нь Зэрэг сумаас илэрчээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 17-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 372 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 17-оор нэмэгдэж  /2021.04.18/ байдлаар нийт 177 боллоо.

 Зэрэг сумаас хамгийн олон буюу 9 тохиолдол илэрсэн бол бусад нь “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илэрсэн байна.

 БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.18/ байдлаар 80 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 1 өвчтөний биеийн байдал нэн хүнд, 2 өвчтөний биеийн байдал хүнд, 8 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

 Зэрэг сумын халдвартай 9 иргэнийг өнөөдөр "Тусгаарлах эмнэлэг"-т тээвэрлэн авчирна. Мөн ойрын хавьтлын бүх иргэдийг олж тогтоон тээвэрлэн авчирж аймгийн төвд тусгаарлахаар төлөвлөж байна.

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 86 нь эдгэрч гэртээ гараад байна.  Өнөөдрийн /2021.04.18-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 596 иргэн тусгаарлагдсан бол 152 иргэн тусгаарлан ажиглах байранд, 526 иргэн гэрийн ажиглалтад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment