8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарьгангад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2021-04-19 12:20:00

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өчигдөр  гарсан хээрийн түймрийг өнөөдөр 09:50 цагт  бүрэн унтраажээ. Түймрийн голомтод  аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Анхбаяраар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд  зэрэг 15 бүлгийн 203 хүн, 26 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллага тогтоох юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл