8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний мөнгө завшсан хэргээр саатуулагдаад буй Т.Энхцэцэгийн аав Ж.Төмөрсүх Хууль зүйн сайдад ханджээ

2016-04-03 11:56:00

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн.

Г.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.3 дэхь зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон хорьж байсан ч түүний  хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн өнгөрсөн сарын 30-ны өдөр батлан даалтад гаргасан.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр саатуулагдаад буй Т.Энхцэцэгийн аав Ж.Төмөрсүх Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Нийслэлийн прокурор Ц.Амгаланбаатар нарт өргөдөл бичсэн байна. Тус өргөдөлд “Миний охин Т.Энхцэцэг хорионд байцаагдах субьект биш гэж үзэж байна” хэмээжээ.

Мөн иргэний болон хүүхдийн эрх ноцтой зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс хариуцсан прокурор, байцаагч нарыг бусдын нөлөөнд авталгүй, хүний эрхийг дээдлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавихыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Т.Энхцэцэг нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажилд оролцсон “Натур Фрэйнди” компанийн ажилтан юм. Түүний хамтаар тус компанийн ажилтан Г.Буяндэлгэр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэднийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148.4, 166.1 дугаар зүйлийн 166.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон өнгөрсөн сарын 18-ны өдөр цагдан хорих шийдвэр гаргасан байдаг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment