8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк: Энэ сарын 25-нд АТМ, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээг түр зогсооно

2021-04-23 13:22:00

Монголбанк мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байна.

Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурьдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг үүгээр мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернет банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана гэсэн байна.

Тиймээс иргэд яаралтай төлбөр, тооцоо, гүйлгээ хийх болсон тохиолдолд мобайл банкаа ашиглахыг зөвлөж байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл