8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2016-04-04 12:34:00

Дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан гуравдугаар сарын 21-ний өдрийнхөөс 10-50 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газар дахь цас, мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл