8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна

2021-04-23 09:12:35

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24-нд  Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.

ЦУОШГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл