8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн тусламж авахад PCR шинжилгээ шаардлагагүй

2021-04-26 10:05:04

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд аль ч салбарт ажил болон хувийн шугамаар зорчих, үйлчилгээ авахад PCR шинжилгээ шаардаж байгаа билээ. Харин  иргэд эрүүл мэндийн салбараар үйлчилүүлэхэд PCR шинжилгээ шаардлагагүй болсон байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал н.Баттөр цахимдаа жиргэжээ. Тэрбээр "Цар тахлын халдварын нас баралтын 90 хувь нь 50-с дээш насны, архаг өвчтэй хүмүүс байна. Тусламж оройтож байгаа тул шинж тэмдгээр оношлох стратеги рүү шилжсэн. PCR хүлээх шаардлагагүй. Иргэн та өөрт эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл аль ч эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлэх боломжтой." гэжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment