8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймагт шинээр 11 тохиолдол батлагдлаа

2021-04-27 10:45:18

Архангай аймагт шинээр 11 тохиолдол батлагдаж аймгийн хэмжээнд нийт 293 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 352 иргэнд PCR-ийн шинжилгээ хийсэн бөгөөд батлагдсан 11 тохиолдлыг сумдаар авч үзвэл, Эрдэнэбулган-4, Цэнхэр-4, Хотонт-1, Эрдэнэмандал-2 тус тус бүртгэгдсэн байна.Ийнхүү Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 293 боллоо. Үүнд:

2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд: Эрдэнэбулган – 169 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол

Эрдэнэмандал – 58 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 13 тохиолдол

Хотонт – 2 тус тус байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 6 иргэн бүрэн эдгэрч нийт 243 батлагдсан тохиолдол бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 47 иргэн байна. Үүнээс, нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 35, Эрдэнэмандал СЭМТ-д 3, Хайрхан СЭМТ-1, Чулуут СЭМТ-д 4, Цэнхэр СЭМТ-д 4 иргэн тус тус эмчлүүлж байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд Хөнгөн-41, Хүндэвтэр-6 иргэн байна.

Ойрын хавьталын 2073 иргэн, тусгаарлах байранд 44, гэрийн тусгаарлалтад 508 иргэн тус тус мэргэжлийн байгууллагын хяналтанд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл