8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Оюунгэрэл: Хүчирхийллийн асуудалд бодлого, өөрчлөлт, хууль эрх зүй, хандлагын шинэчлэлт хийх хэрэгтэй

2021-04-27 11:37:00

Urug.mn сайтаас эрхлэн гаргадаг “Өрөг”  хэлэлцүүлэг энэ удаа “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэж чадаж байна уу? сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.Сэтгүүлч Б.Болорчимэгийн бэлтгэн хүргэдэг тус хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хүний эрхийн шинжээч Болорсайхан нар уригдан оролцлоо.

"Ажлын байрны бэлгийн дарамт бол зөрчил биш гэмт хэрэг"

“АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ” сэдвийн хүрээнд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл дараах хариултыг өгсөн байна. Тодруулбал, Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг гэмт хэргийн асуудлыг  шүгэл үлээж ил гаргаж ирсэн бүх хүмүүст талархаж байна. Хохирогчийн хувьд маш амаргүй нэр алдар, амь нас, гэр бүлтэй холбоотой олон асуудал яригддаг. Энэ шүгэл үлээсэн явдал нь өөрөө ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэг мөн гэж үзэхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэ асуудал дээр МЭХ-г дуугарсангүй гэсэн шүүмжлэл маш их хүчтэй өрнөсөн. Жил болгоны 10 дугаар сарын 11-нд "ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР"  гэж болдог. Та бүхэн санаж байгаа бол 2019 оны 10 дугаар сарын 11-нд "Олон улсын охидын өдөр"-өөр УИХ-ын гишүүдийн ширээн дээр бүжин туулайтай хамт санал хүргүүлж байсан. Тодруулбал, жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой Эрүүгийн тухай хуулийн “12” дугаар зүйл буюу бэлгийн халдашгүй байдал гэдэг энэ асуудал дээр МЭХ таван санал хүргүүлж байсан.Тус таван санал дотор Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг хассан байсныг буцааж оруулах санал байсан. Бид шүгэл үлээсэн. Үлээгээд үргэлжлүүлээд хөөцөлдөөд явж байгаа. Тухайн үед Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлыг хэсэгт миний бие орж байсан. Нэг удаа хуралдаад дараагийн сонгууль болсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бид Хууль зүйн яамтай холбогдож бидний өгсөн санал ямар шатандаа явж байгаа вэ гэдэг дээр ярилцаад явж байгаа. Нэг удаа хөөсрөөд яриад өнгөрдөг биш бодлогын шинжтэй, хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн орчныг зөв зохистой болгох тал дээр байнга ярьж, оролцож явах ёстой. Бид энэ чиглэлээр ажиллаад явж байгаа, цаашид ч ажилласаар байх болно. Сая болсон үйл явдлын маргааш нь УИХ-ын гишүүдэд дөрвөн  шаардлага хүргүүлсэн байгаа. Ажлын байрны бэлгийн дарамт бол зөрчил биш гэмт хэрэг юм. Зөрчил, гэмт хэргээ ялгах ёстой” гэсэн тайлбарыг өглөө.

ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул “ХЭҮК-т 2020 онд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар 7 гомдол, 2021 онд 2 гомдол нийт 9 гомдол ирсэн. ХЭҮК өргөдөл гомдлыг хүлээж аваад шалгалтын үйл ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн. Байгууллага болгон дээр ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар сургалт явуулах ёстой" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment