Иргэн Б.Сүндэръяа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарыг халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн уг хэргийг шалгуулах хүсэлтээ дөрөдүгээр сарын 14-ний өдөр ЦЕГ-т гаргасан. Улмаар цахим орчинд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, заналхийлэлд өртдөг байсан мэдээллүүд цацагдаж эхэлсэн.
Тэгвэл "УБ хот дахь Булган аймгийн залуучуудын холбоо"-ноос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт шаардлага хүргүүлжээ. Түүнийг сайн дураараа хуулийн байгууллагад шалгуулж асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол эргүүлэн татах арга хэмжээг авах болно гэж мэдэгдсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт шаардлага хүргүүлжээ
2021-04-28 09:53:33