8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН МАХН-тай нэгдэхээ зарлав

2021-04-28 11:36:59

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар МАХН-тай нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн байна. Нэгдэх болсон шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэлээ.

Харин МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой” гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Ийн МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлнэ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Deed shuuhees MAH-iig taraabal, MAXH- nereeree burtguuleed l yavah yum bn daa
2021/04/28 220.195.66.152
зочин
Хоёр намын гишүүд дэмжигчид нэгдэж нийлэхийг хүсэж байсан. Намууд өөрсдөө нэгдэж нийлээд улс орныхоо эрх ашгийн төлөө явах гэж байгаа бол энэ нээх буруудаад байх зүйлгүй л дээ
2021/04/28 183.177.100.4
МАХН
Маш сайн байна.Ингээд танай нам унаж байгаа нь тэр.
2021/04/28 64.119.26.131