8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ:Хөл хорионы үеэр ажилласан 34 байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо

2021-04-28 14:00:00

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөл хорионы дэглэм зөрчсөн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, гар утас, цахилгаан бараа худалдаа, алт мөнгөний дархан лангуу, дугуй засвар, авто засвар, барилгын материалын дэлгүүр, тавилгын үйлдвэр, хоолны газар, сувиллын газар гэсэн 34 иргэн үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон байна.

Мөн худалдаа үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй 1486 зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмждэггүй, QR код бүртгэл хангалтгүй, хүн хоорондын зай барьдаггүй зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Энэ үеэр  26 аж ахуйн нэгж, таван  иргэний хадгалах хугацаа дууссан 69 нэр төрлийн 455 ширхэг 814397 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ.Улсын байцаагчид хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 14 хуулийн этгээд, зургаан  хувь хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment