8o
Улаанбаатар хот
mobile menu

Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд сертификатаа цахимаар авч эхэллээ

2021-04-29 13:13:40

Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунгаа хийлгэсэн иргэд vis.health.gov.mn/survey холбоосоор сертификат авах боломжтой болжээ.

Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаараа оруулж, ашигладаг утасны дугаартаа баталгаажуулах код авч нэвтэрнэ.

Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд "Сертификат хэвлэх" гэсэн хэсгээс хэлээ сонгон вакцины сертификатаа авна.

Энэхүү сертификатыг нь англи болон монгол хэл дээр хэвлэх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл