8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмчилгээний бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж, нас баржээ

2021-04-29 14:00:00

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн "ковид"-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ.

СБД-ийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно" гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Супер Удай
Ум ма ни бад мэ хум.
2023/06/04 139.5.218.245