8o
Улаанбаатар хот
mobile menu

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн иржээ

2021-04-30 10:39:06

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.Тус онгоцоор 157 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана.

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл