8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан нийтийн тээврийн болон замын хөдөлгөөний чиглэлд орох өөрчлөлтүүд

2021-04-30 10:55:29

Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хааж хэв гажилтын заадас засварын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орлоо.Тодруулбал, дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөний зохион байгуулалтыг хийжээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газар

Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл