8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулж, ААН-үүдийг шат дараатай нээх журмыг хэлэлцжээ

2021-05-04 09:46:52

УОК-ын Шуурхай ажлын хэсэг  хуралдаж тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг шат дараатай нээх журмыг хэлэлцсэн байна. 

Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.

УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газар Лхагва гарагт болох хуралдаанаараа батлахыг эх сурвалж тодотгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл