8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан нэг настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

2021-05-05 10:51:51

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргалаа.

Тодруулбал, өчигдөр нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид гурван километр замыг туулан очиход нэг настай, эрэгтэй хүүхэд 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байжээ.

Тухайн хүүхдийг алба хаагчид эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл