8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: 1128 хүний шинжилгээнд коронавирус илэрч, 4 хүн нас барлаа

2021-05-05 11:48:05

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,128 хүнээс халдвар илэрлээ. Мөн өнгөрсөн хоногт дөрвөн хүн нас барлаа" гэсэн мэдээллийг өглөө. 

Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо.

 Халдварын улмаас 4,961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,820
  • Хүндэвтэр - 1,538
  • Хүнд - 480
  • Маш хүнд - 123 хүн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл