8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Ганзориг: Спутник ойрын хугацаанд ирэхгүй

2021-05-05 12:30:00

Манай улсын  зарим иргэдийн хувьд  ОХУ-ын Спутник V вакциныг хүлээснээс болж вакциндаа хамрагдахгүй тохиолдол гарч байгаа талаар мэдээлэл цацагдаж байгаа.  Тэгвэл Спутник ойрын хугацаанд ирэхгүй гэж Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой.

Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа.

1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан.

Улаанбаатарт өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа.

Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу

Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу.

Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл