8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-04 09:31:00

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд болно.

09:30 цагт БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын Чөлөөт ахмадын холбоотой хамтран ахмадуудад зориулсан мэдээлэл технологийн сургалт зохион байгуулна.

10:30 цагт НМХГ-ын хурлын танхимд экспорт импортын чиглэлийн хяналт шалгалтыг танилцуулах үйл ажиллагааны нээлт болно.

11:00 цагт ”MONGOLIAN MINING” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Барилга хот байгуулалтын яам, ТОСК Түрээсийн орон сууцны бодлогодоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дорд үзэж ялгаварлан гадуурхаж байгаа тул тэд нэгдэн тэмцэхээр болсон талаар  Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:30 цагт Авто тээврийн салбарын төрийн бус байгууллагууд нэгдэж мэргэжлийн холбоо байгуулсан тухай болон тус салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Mонгол улсын шилдэг аймгуудад Засгийн газрын шагнал гардуулна.

12:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл