8o
Улаанбаатар хот
mobile menu

"Херо интертаймент"-ээс П.Анужинд сануулга өглөө

2016-04-04 09:37:00

"Херо интертаймент"-ээс алдагдсан бичлэгийн дуулиан намжихгүй, үргэлжилсээр байна. Тэд сүүлдээ нэг нэгнээ хардаж байгаа талаах нуулгүй хэлсэн.  Энэ асуудалд Херогийнхныг хардаж буйгаа нэвтрүүлэгч П.Анужин илэрхийлсэн. Тэр энэ талаараа "Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл Херо энтертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!

Тэгвэл хамтран ажиллагсадаа хардсан П.Анужингийн мэдэгдэлд "Херо интертаймэнт"-ийнхэн хариу барьжээ. Тэд хамтдаа хийж бүтээснээ ганц өөрийнх юм шиг өмчлөх нь зүйд нийцэхгүйг сануулсан байна. Нэрийг нь бичээгүй ч энэхүү мэдэгдэл П.Анужинг чиглэсэн гэдэг нь илэрхий аж.

"Херо интертаймент"-ийн мэдэгдэл

Бүхний түрүүнд тус студийн хамт олны хөдөлмөр уран бүтээлүүдийг үнэлэн цэгнэж алдаа дутагдлыг нь засан шүүмжилж, амжилт бүтээлийг нь урмаар дэмжин тэтгэгч эрхэм үзэгчдээсээ доорхи асуудлаар чилээж буйдаа хүлцэл өчье.
Та бидний мэдэж байгаачлан энэ оны Нэгдүгээр сарын 8ны өдөр тус студээс хулгайлагдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тодорхой нэр бүхий хаягуудаар зохион байгуулалтайгаар цацагдсан явдал гарсан.
Энэ явдал нь манай хамт олны сэтгэл зүй, хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийн нэр хүндэд харууслын хар сүүдэр тусгасныг нуршин тоочих нь илүүц билээ. Өөрсдийнхөө алдар хүндийн түүхийг өөрийнхөө амьдрал хөдөлмөрөөр дархалсан Монгол тулгатны зуун эрхэмүүдийн намтар дурсамжууд энэ нэвтэрүүлгийн маань гол багана, амин судал болдог бол үзэгч та бүхэндээ толилуулан хүргэх бяцхан гүүрийг нь л манай хамт олон бүтээдэг юм.
Иймээс энэ нэвтэрүүлэг нийт Монгол үндэстний оюуны өмчид зүй ёсоор харьяалагдана.
ХХ зууны Монголын нэгэн үеийн түүхийг бүтээсэн алдар хүндтэй эрхмүүдийн дурсамж намтар дээр дөрөөлөн нэр алдар горилох, ашиг хонжоонд хомхолзохыг манай хамт олон цээрлэж ирсэн ба цаашид ч ийм байхыг ирээдүйд хийх хамт олноос шаардах болно.
Манай хамт олон Монгол Тулгатны 100 Эрхэм нэвтрүүлгийг гагц өөрсдийн хөдөлмөр уран бүтээл гэж өмчлөхөөсөө илүүтэйгээр нийт Монголчуудын минь үндэсний бахархал, нийтлэг эрхэм зүйлсийг агуулсан үндэсний эв нэгдлийн үзэл санааны билэгдэл хэмээн үзэж харах нүдний цөцгий мэт хүндэтгэн бодол, сэтгэлээ хөвчлөн зориулж туурвисаар ирсэн.
Гэвч гай ганцаар ирдэггүй, ...гэдэгчлэн зөвхөн хулгайгаар зогссонгүй, манай хамт олныг хагалан бутаргах зорилготой махинациуд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй явагдсаар байна.
Харамсалтай нь энэ махинацид автагдаж хамт олныгоо хардах, хамтдаа хийсэн бүтээснээ үгүйсгэх хандлага цухалзах боллоо.
Алдсан нь арван тамтай, авсан нь ганц тамтай гэж үг бий.
Хулгайчид эрх мэдэлтэй, ялдаг дийлдэг цөвүүн цаг байхад, даравч дардайж, булавч бултайсаар Үнэн гэдэг торойсоор цолгорч тодордог жамтай.
Цаг хугацааны тохуурхалыг дааж хожим эргэж уулзах нүүртэй, түшиж нэгдэх ноён нуруутай явцгаахсандаа монголчуудаа...

Цөвүүн цагийн олхиогүй явдалтнуудын балгаар үзэгч түмэн олноо чилээлгэж буйдаа дахин дахин хүлцэл өчиж ҮНЭН хоймортоо заларч худал олбогноосоо гулсах сайн цагийг хамтдаа хүлээцгээе гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бямбаа
Анужин өндөр боловсоролтой бүсгүй үнэн л юм хэлсэн дээ ганц энхбаярын бичлэг суграад алга болоод байхдаа ч яахав дээ херо өөрөө сенсац хийсэн байх хэн ч ингэж хардахаар байгаа шүү дээ
2016/04/05 103.17.108.42
нийтлэлч
Цойлж гарч ирэхийг ЦОЛГОРОХ гэхгүй, урвуу утга гарна Харин ЦОЛГИРОХ, ЦОЛГИЛОХ гэх мэтээр хэлж болно
2016/04/04 103.17.108.42
Би 1 ч удаа энэ нэвтрүүлэгийг үзэж байгаагүй ТЭНЭГ ХҮҮХЭН л байдаг юм шигээ янз нь
2016/04/04 103.17.108.42
Баярсайхан
Б.Лхагвасурэнг ополцуулахгуй бол ямар ч утга алга !!! Наад нэг гэр булийн асуудалтай балай юмыг болиулаа ! Монгол эхийн ес жудагыг бузарласан наад балай хуухнээ орхи хая Монголоор нэг дуурэн сайхан хуухэнууд байна ! Хэн гэж бодоов! хэнд ч сураггуй хунд ч
2016/04/04 103.17.108.42
kkk
ТЭНЭГТЭЭРЭЙ ХЕРО
2016/04/04 103.17.108.42
zochin
Anujind yamar buruu bgaa yum ve Tegehdee dotroosoo hagarch bsan in todorhoi l bn l daa Eregtei humuus muuhai shuu Anuujin huchtei bgaarai
2016/04/04 103.17.108.42
Зуун эрхэм гэдэг нэвтрүүлэг тийм сайн зүйл бишээ. Жишээлэхэд Лхагвасүрэнгэ хараарай.
2016/04/04 103.17.108.42
Hamaraa unjuulsan elee shig huuhen.
2016/04/04 103.17.108.42
zochin
enhbayariin nevtruulgiig hiih hereggui baisiin.
2016/04/04 103.17.108.42
zochin
enhbayariin nevtruulgiig hiih hereggui baisiin.
2016/04/04 103.17.108.42
zochin
enhbayariin nevtruulgiig hiih hereggui baisiin.
2016/04/04 103.17.108.42
panujin boliz uz! bie zasad geree zasdaa ali ali hiij chadahgui bj ih sanaatai avgai shuu!!!
2016/04/04 103.17.108.42
HA HA HA HELEH UG ALGA
2016/04/04 103.17.108.42
Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгийн хамт олон үзэгч бидэнд үзүүштэй,сонсууштай сайхан нэвтрүүлэг бэлтгэж хүргэдэг байсан.Яагаад ингээд хагаралдчваа..Хүмүүсийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг одоо хүртэл хэвээрээ шүү.Т а бүхэн эвтэй л бгарай
2016/04/04 103.17.108.42
100 нэвтрүүлгээсээ давж гарахуйц хэмжээний 100 зодоон болов оо хөөрхий
2016/04/04 103.17.108.42
Saihan l bichsen bna, tomoor l setgesen bna. Anujin uhaantai yarij bichdeg ch uildluud ni bish sanagdsan. Za yutai ch Mongolchuud evtei baihdaa huchtei gedeg, Herogiinhondoo tsaashdiin uran buteeld ni amjilt husye! Ta nar uursduu l bainga gargaj ireed bai
2016/04/04 103.17.108.42
Зассс
Үхсэн хэнд хамаатайн үзээд сонирхолгүй нэвтрүүлэг шд . . .
2016/04/04 103.17.108.42
naraa
Anujin avgai bol yarshig l bn daa
2016/04/04 103.17.108.42
naraa
Anujin avgai bol yarshig l bn daa
2016/04/04 103.17.108.42
Unshigch
Үнэн гэдэг торойсоор цолгорч тодордог жамтай гэсний "цолгорч" гэдэг үг юу гэсэн үг юм бол оо?
2016/04/04 103.17.108.42
kkk
Nogoo svjreed bsan er emiin haritsaatai geh jenko-giin hvmvvs chin ali hediin hagarchee zailuul. Zohiomjit nevtrvvlegiin bagiin hamt olnii heseg shvv
2016/04/04 103.17.108.42
иргэн Дорж
Монгол тулгатны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг бол үнэндээ МН25-р сувгийн "Би" нэвтрүүлгийн л сайжруулсан аувилбар ш дээ
2016/04/04 103.17.108.42
zochin
Oligtoi uzuushtei ch nevtruuleg bol yag unendee bish shu de,ter anujin busgui bol arai bishee,zugeer l reklamnii fauz
2016/04/04 103.17.108.42
үүршшшшш
ах нь билүү дүү нь билүү оюунэрдэнэ гэж нэг юм аа сонгуульд гаргах гэж ийм юм хийсэн шүү дээ баатар тэр нэг юм нь ТВ болгоноор захиалагт нэвтрүүлэг гаргаад байна даг
2016/04/04 103.17.108.42