8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар нийслэлд 67 удаагийн шар өвсний түймрийн дуудлага бүртгэгджээ

2021-05-10 08:34:07

Нийслэлийн хэмжээнд өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор таван байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд эргүүл хяналтаар ажиллаж буй.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баганхангай дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд 222 алба хаагч, 77 автомашин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Он гарсаар нийслэлд 67 удаагийн шар өвсний түймрийн дуудлага бүртгэгдсэнийг Гал түймэр унтраах, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, бэлтгэл ээлж, хөдөлгөөнт ээлжийн алба хаагчид газар дээр нь шуурхай унтраан ажиллажээ.

Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид өнгөрсөн хугацаанд гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг газар дээр нь арилгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл