8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Нарантуяа: .Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх 40 гаруй эмэгтэй байгаа

2021-05-10 15:30:00

Иргэн М.Нарантуяа МАН-ын дарга У.Хүрэлсүхэд #metoo хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотойгоор шаардлага хүргүүллээ. Тодруулбал, тэрээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн дарамт учруулж байсан гэх асуудлын хүрээнд ёс зүйн, хариуцлага тооцуулж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас түдгэлзүүлж байгаад хэрэг хянан шалгах ажлыг явуулах тухай албан бичгийг  УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-эрдэнэ-д #MeTooMongolia Хөдөлгөөнөөс дөрөвдүгээр сарын 18-нд  хүргүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр хүлээн авлаа. Гэвч энэхүү хариу бичиг нь нэр холбогдсон УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцуулах үгүй нь тодорхой бус бөгөөд бидний хүлээсэн хүлээлтэнд нийцэхгүй байгаа тул #MeTooMongolia хөдөлгөөний зүгээс МАН-н дарга У.Хүрэлсүхэд хандаж шаардлага бичгийг өнөөдөр хүлээлгэн өгнө. "Ц.Анандбазар нь МАН-ын томоохон санхүүжүүлэгч тул хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн хардах хүмүүс бий. Тиймээс Монгол Ардын Намын даргад нь хандахаас өөр арга алга. Намын дарга нь Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй юм бол ашиг сонирхлын зөрчил, хэлхээ холбоо байна гэж хардах үндэслэлтэй болж байгаа юм. Түүнчлэн дараа дараагийн арга хэмжээгээ авах болно.Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх 40 гаруй эмэгтэй манай хөдөлгөөнтэй холбогдсон нь бүгд архивлагдсан байгаа. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь эдгээр хүмүүсээ хайж олох, өгсөн ярилцлага мэдүүлгээсээ буцаж ухар гэх, мөнгө амлах, гэр бүлд нь аюул заналхийлсэн гэх хүртэл явдал тохиолдоод байна" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Боргио.
Тухайн үe д нь цагдаа хуулийнхан хандаагүй нь ямар учир байсан бэ.Өөрсдөө тохиролцсон юм биш үү.
2021/05/16 192.82.81.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment