Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын сайд нар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Энэ үеэр С.Зориг агсны амь нас хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах уу гэдэг асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Тэрбээр "2016 оны 03 дугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн хойноос хөөцөлдөж байна. Захиалагчийг тогтоож чадаагүй байж захиалгаар хүн алсан гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял өгсөн. Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэдгийг яллагдагч мэдүүлэгтээ хэлсэн
Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй" гэсэн мэдээлэл өглөө.