Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас худалдаж авах Спутник V вакциныг татан авах ажилд саад учруулсан УИХ-ын гишүүний нэрийг зарлалаа. Тэрээр "Вакцинжуулалттай холбоотой асуудалд улстөржсөн олон асуудал байсан. Үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар юм. Хэвлэл мэдээллийн зарим сэтгүүлчидтэй холбогдсон мөн гаалийн байцаагчдыг дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас энэ хүний нэр, гэр бүлийн хүнийг зарлачих нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ асуудлыг би хуулийн хяналтын байгууллагад шалгуулна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаалийн байцаагчийг дарамталж, вакцин татан авалтыг гацаажээ
2021-05-10 18:08:00