8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослоор хоёр хүний амь эрсэджээ

2021-05-11 09:18:20

  

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 251 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 173 дуудлага бүртгэгдсэн аж. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Улаанбаатар хотод дөрвөн хүн машинд мөргүүлэн гэмтэж, орон нутагт хоёр иргэн мотоциклтойгоо онхолдож амиа алджээ.

      Тухайлбал, өчигдөр 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд хажу маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

Мөн өдрийн 17:00 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 46 жолооч, орон нутагт 15 зөрчлийг тус бүр илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment