8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо

2021-05-11 11:00:00

Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр болжээ.

Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх боломжтой болж байна. Үйлчилгээтэй холбоотой хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн шийдвэр гарснаас хойш 24-36 цагийн хугацаанд баримт бичгийг үйлчлүүлэгчид хүргэнэ. Хэрэв татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгох аж.

Ийхүү хүргэлтийн үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага баримт бичгээ авахаар заавал биечлэн очих шаардлагагүй цаг хугацаа хэмнэн, гараас гарт найдвартай, шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл