8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрөөд удаагүй байсан эмэгтэй вакцин хийлгэснийхээ маргааш нас баржээ

2021-05-12 11:54:00

Чингэлтэй дүүрэгт вакцины нэгдүгээр тунд хамрагдсан нялх биетэй эмэгтэй нас барсан талаар мэдээлэл цацагдаад байгаа. Өчигдөр (2021.05.11) нийгмийн сүлжээнд нэгэн хэрэглэгч “Амаржаад сар гаруйхан болсон ээж маань хятад вакцин хийлгээд, маргааш нь нас барчихлаа” гэдэг мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байсан юм. Энэ талаар талийгаачийн охин "Ээж маань тавдугаар сарын 9-ний өглөөний  10 цагийн үед “Ээж нь вакцинаа хийлгээд ирье. Хөхний сүүгээр дамжаад хүүхдэд бас дархлаа тогтдог гэж бичсэн байна. Тэгэхээр эрт хийлгэсэн нь дээр байх. Дүүгээ хараад байж байгаарай" гээд явсан. Вакцинаа Долоон буудлын дээд талд байдаг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын байранд очиж хийлгэсэн. Хятад вакцин хийлгэсэн. Хийлгэхээр очихдоо  “Амаржаад сар гаруй болсон хүн хийлгэж болох уу” гээд асуухад “болно” гэсэн байна лээ. Тэгээд “даралт ч үзсэнгүй. Болно оо” гээд хийчихлээ гээд л гэртээ ирсэн. Ингээд маргааш нь 21.40 цагийн үед бие засахаар гэрээсээ гарсан ч удаад байхаар нь араас нь гартал бие засах газрын үүдэнд уначихсан байсан. Би маш их айсан. Ээж минь ямар ч амьсгалгүй, хөдөлгөөнгүй болсон байсан. Ингээд Түргэн тусламж дуудсан. Тэд ирээд “хожимдсон байна” гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм. Харин ЭМЯ-аас Вакцинаас болж хүн нас барсан эсэхийг Шүүх шинжилгээний хүрээлэн эцэслэн тогтооно гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бө
2021/05/18 82.102.24.42
зочин
Ийм зовлон 76г яагаад онодоггүй юм болдоо
2021/05/12 202.9.46.251
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй
2021/05/12 213.128.80.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment